ЖДҮХС-гаас зээл авахаар 1411 иргэн, ААН хандсан юм. Тэдний 534 нь эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн. Эдгээр төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дуусч, ердөө 47 ААН, иргэн үлджээ.
Өнөөдөр Төсөл сонгон шалгаруулах хороо хуралдаж байна. Шалгарсан аж ахуй нэгжүүд хорооны гишүүдэд төслөө танилцуулах юм. Шалгаруулалтын үйл явцыг youtube сувгаар шууд үзэх боломжтой. Мөн сэтгүүлчид Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг олон нийтэд зориулан бэлтгэсэн мэдээллийн төвд шууд үзэх, хяналт тавих боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Сонгон шалгаруулалтын үйл явцыг эндээс үзнэ үү.

Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс
- Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл,
- Арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг,
- Улаанбаатарт 300.0-1.0 тэрбум төгрөг хүртэл байна.
Сонгон шалгаруулалтын II үе шатанд төслийн судалгаа хийж, 100 хүртэл оноогоор үнэлнэ. Энэ шатанд 70-аас дээш оноо авсан иргэн, аж ахуйн төслийг 3-р шатанд оруулах бөгөөд тухайн төслийн нарийвчилсан, газар дээрх судалгааг хийж, мөн 100 хүртэл оноогоор үнэлэх юм.
Төсөл сонгон шалгаруулах хороонд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 4-н төлөөллийг оролцуулж олон нийтийн оролцоог хангаж байгаа /нийт 7 хүн/.
Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтыг орон нутагт төсөл хэрэгжүүлэх боломжоор илүү хангахад чиглүүллээ. Энэ хүрээнд орон нутагт эрх олгож, аймаг бүрт 1.0 тэрбум төгрөгийг тухайн аймаг орон нутгийн хөгжил, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлох, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн 21.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилах эрх нээсэн.
2018 ОНД БАТЛАГДСАН ТӨСӨВ – 70.5 ТЭРБУМ ТӨГРӨГ + 25.7 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс бүрдүүлсэн. Орон нутагт 211 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилан олгожээ.
2019 ОНД БАТЛАГДСАН НИЙТ ТӨСӨВ – 47.0 ТЭРБУМ ТӨГРӨГ болно.