АН-ын зөвлөл: Гишүүдийн тоог 108 болгох, хотын статусын асуудалд Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-18 11:19 GMT+8

УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэльдт өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн саналуудыг хэлэлцжээ.

Хугацаагаар эрэмбэлж харах :
11:33 2019-07-18

Манай намын зөвлөл болон Ерөнхийлөгчийн гаргасан саналуудыг тусгахгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ УИХ дахь АН-ын зөвлөл илэрхийллээ. 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын төслийг өргөн барьсны дараа Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэж байна гэсэн буруу ухуулга сурталчилгаа хийж байна гэдгийг тэрбээр илэрхийлсэн юм.

Харин Ерөнхийлөгч сонгодог парламент хүн амынхаа тоотой харьцуулаад 108 байх, холимог сонгуулийн системтэй байх ёстой гэсэн байр сууриудыг илэрхийлсэн учир АН-ын зөвлөл энэ саналуудад байр сууриа нэгтгэсэн гэв. 

Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлийн шийдвэрийг нэгтгэсний дараа АН-ын гишүүд тойрогтоо хэлэлцүүлэгт орох юм байна. 

11:29 2019-07-18

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Сонгуулийн хэлбэр, тогтолцооны тухай асуудал. Ардчилсан улс мөн юм бол сонгодог парламентыг бүрдүүлэхийн тулд сонголт хийдэг байх ёстой. 76 жижиг тойргоос хүмүүсийг сонгох нь Засгийн газрын тогтворгүй байдал, парламентын нэр хүнд зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан холимог сонгуулийн системийг дэмжиж байна. 

Хоёрдугаарт бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа татгалзаж чадаагүй байна. Бид зах зээлийн эдийн засагт социалист маягаар хандаж болохгүй. Орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн асуудлыг орон нутагт хариуцуулах хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуульд тусгаж өгөх ёстой. 

Гуравдугаарт нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг захиргаа. Хотын статусын асуудалд Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байна" гэлээ. 

09:47 2019-07-18

УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэльдт өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн саналуудыг хэлэлцжээ.

АН-ын зөвлөл шийдвэрээ танилцуулж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 228 санал өгсөн байна.

Дээшээ