ХӨЛБӨМБӨГ: Урьдчилсан шатанд 40 баг тоглоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-18 15:05 GMT+8

2022 онд Катарт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/, 2023 онд БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах тэмцээн /Азийн АШТ/-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа өчигдөр болсон. Малайзын Куала Лумпур хотод болсон сугалаагаар 40 баг 8 хэсэгт хуваагдлаа.

Найман хэсгийг тэргүүлсэн багууд болон хэсэг тэргүүлж чадаагүй ч хамгийн өндөр оноо авсан 4 баг 2023 оны Азийн АШТ-д орно.

Харин 2022 оны ДАШТ-ын хувьд Катар зохион байгуулагч орон учраас автоматаар 2022 оны ДАШТ-д орох бол үлдсэн долоон хэсгийг тэргүүлсэн баг болон хэсэг тэргүүлж чадаагүй ч хамгийн өндөр оноо авсан 5 баг ДАШТ-ий дараагийн шатанд тоглох эрхтэй болно.

Урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд 2019 оны есдүгээр сарын 05-аас 2020 оны зургаадугаар сарын 09-нийг хүртэл явагдана.

Найман хэсгийг Дэлхийн чансаагаар Азидаа хамгийн дээгүүр бичигддэг найман баг тэргүүлж байна. 

  • Иран /20/
  • Япон /28/
  • Өмнөд Солонгос /37/
  • Австрали /43/
  • Катар /55/
  • Арабын Нэгдсэн Эмират /67/
  • Сауди Араб /69/
  • БНХАУ /73/

Монголын шигшээ багийн урьдчилсан шатанд тоглох хуваарийг ЭНД дарж үзээрэй.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 241 санал өгсөн байна.

Дээшээ