Хөлбөмбөгийн ДАШТ: Монголын шигшээ баг “F” хэсэгт багтлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
МХБХ

2019-07-18 10:56 GMT+8

2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа Малайзын нийслэл Куала Лумпур хотод боллоо.

ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь шатанд анх удаа хүч үзэх Монголын шигшээ баг дэлхийн аваргын арвин туршлагатай Японы шигшээ багийн толгойлж буй “F” хэсэгт багтав.

Хэсэг тэргүүлж буй “Цэнхэр самуурайнууд”-аас гадна өмнө нь тоглож байсан Киргиз, Мьянмар болон Тажикстаны шигшээ багуудтай хүч үзэх болсныг дуулгахад таатай байна.

Монголын шигшээ баг урьд өмнө Японы багтай 1993, 1997 онуудад тоглож байсан бол Мьянмартай 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч, нийлбэр дүнгээр ялагдал хүлээн хоёрдугаар шатны эрхгүй үлдэж байв.

Мөн Киргизийн багтай 2017 онд “Цунами цом” хэмээх олон улсын тэмцээн таарч тоглохдоо 4:1-ээр хожигдож байсан. Дээрх багуудтай тоглосноос хойш ОУ-ын тоглолтуудад идэвхтэй оролцож, туршлага хуримтлуулсан “Талын хөх чононууд” мэдсэн сурсанаа, үзэгч хөгжөөн дэмжигчиддээ харуулах сайхан боломж гарлаа.

Манай шигшээ эхний тоглолтоо 09-р сарын 05 Улаанбаатар хотод Мьянмартай, 09-р сарын 10-нд Киргизстантай мөн эх орондоо тоглох болно.

Түүхэн амжилт гаргаж хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөх шигшээ багийнхандаа нийт хөлбөмбөг сонирхогчид, Монголын ард түмний өмнөөс амжилт хүсье.

Тоглолтын хувиарууд: 

1. МОНГОЛ - МЬЯНМАР 2019.09.05
2. МОНГОЛ - ТАЖИКИСТАН 2019.09.10
3. ЯПОН - МОНГОЛ 2019.10.10
4. МОНГОЛ - КЫРГЫЗ 2019.10.15
5. МЬЯНМАР - МОНГОЛ 2019.11.19
6. ТАЖИКИСТАН - МОНГОЛ 2020.03.26
7. МОНГОЛ - ЯПОН 2020.03.31
8. КЫРГЫЗ - МОНГОЛ 2020.06.04

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 231 санал өгсөн байна.

Дээшээ