Манай улсад 9700 гадаад иргэн ажиллаж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-18 13:15 GMT+8

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2019 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 95 улсын 9700 гадаад иргэн ажиллаж байна. Тэдгээр гадаад иргэдийн 91.6 хувь нь эрэгтэй юм.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа бөгөөд Вьетнам улсаас ирж ажиллагсдын тоо 15.4 хувиар нэмэгдсэн байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн ихэнх нь буюу 19.7 хувь нь 45-49 насны иргэд байх ба нийт иргэдийн 41.3 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа аж.

Мөн тэдгээр иргэдийн 48.5 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой бол 33.4 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 230 санал өгсөн байна.

Дээшээ