Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 169 бүтээлд патент олгожээ.
Нийт патентын 94 нь шинэ бүтээлийнх, 72 нь бүтээгдэхүүний загварынх байсан юм. Зөвхөн зургаадугаар сард гэхэд 51 бүтээлд патент олгосон байна.
Шинэ бүтээлд олгосон патентуудыг олон улсын ангиллаар авч үзвэл 37 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 34 нь хими, төмөрлөг, 11 нь технологийн төрөл бүрийн арга, ажиллагаа, тээвэрлэлт байсан аж.
Мөн бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2019 оны эхний хагас жилд 530 иргэн мэдүүлэг гаргаснаас бүгдэд нь зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо