Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-18 15:20 GMT+8

Онцгой байдлын алба хаагчид Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн томоохон хоёр гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар /07 дугаар сарын 18/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн хойш 130 км зайд Бугант багийн нутаг “Халуун рашаан” гэдэг газарт энэ сарын 16-нд гарсан гарсан түймэр, мөн тус аймгийн Мандал суманд энэ сарын 12-нд гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Он гарсаар Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49 мянган га ой, 250 мянган га хээрийн талбай, нийт 300 мянган га талбай түймэрт өртөж 13 байшин, 3 гэр шатсан байна.

Дээрх түймэрт Онцгой байдлын байгууллагаас 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн байгууллагаас 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн байгууллагаас 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикль, 118 морь, нийт 3850 хүн, 484 техник хэрэгсэл, 118 морьтойгоор, Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 10 удаа хүн, хүч хэрэгслийг зөөвөрлөн ажилласан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ