СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш зарим нутгаар усархаг бороо орно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-18 15:00 GMT+8

-Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ-

Маргааш өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.

Өнөөдөр өдөртөө төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Долдугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи 20-нд Алтайн салбар уулс болон, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Та бусад нутгуудын болон ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ