Таныг хөгшин харагдуулдаг “FaceApp”-ийг Орост бүтээжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-18 16:15 GMT+8

Сүүлийн үед нийгмийн сүлжээнд “FaceApp” гэх зураг өөрчилдөг аппликейшн ихээхэн алдартай болоод буй. Тэгвэл тус аппликейшн хиймэл оюун ухаан ашиглан таны сүүлийн үед нийтэлсэн зургуудын тусламжтайгаар царайг чинь өөрчилдөг аж.

2017 оноос нийтэд танигдсан уг аппликейшнийг ОХУ-д бүтээжээ. Хүмүүс Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг нийгмийн сүлжээнд “FaceApp”-ийг ихэвчлэн “хөгшин” болбол ямар харагдахаа мэдэхээр ашиглаж буй ба Дрейк, “Жонасын ах дүүс” зэрэг одууд аль хэдийн ашиглаад үзчихсэн.

“FaceApp” нь таныг наснаас чинь залуу, хөгшин болгож аль эсвэл хүйсийг тань сольж харуулж чадна. Гэхдээ та өөрийн зургийг хөгшрүүлж туршиж үзэхээс өмнө хэдэн зүйлийг санаж авах хэрэгтэй. Юун түрүүнд та аппликейшнийг хөгжүүлэгч “TechCrunch” компаниас тавих нөхцөлийг зөвшөөрөх хэрэгтэй болно. Нөхцөлд та тус “аппликейшнийг 3 хоногийн турш үнэгүй хэрэглэж болно. Харин цаашид хэрэглэхийг хүсвэл жилийн 19.99 ам долларыг төлөх хэрэгтэй. Нөхцөлийг хэзээ ч хамаагүй цуцалж болно” хэмээн заасан байдаг.

Эх сурвалж: businessinsider.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 231 санал өгсөн байна.

Дээшээ