iOS болон Андройд дээр шинэ эможинууд нэмэгдэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-19 08:30 GMT+8

Өчигдөр (7-р сарын 17) Дэлхийн эможины өдөр болж өнгөрлөө. Уг өдрийг тохиолдуулан Apple болон Google компаниуд энэ сардаа багтааж iOS, Андройд үйлдлийн системүүд дээр 60 гаруй шинэ эможийг нэмэхээр болжээ.

Тун удахгүй нэмэгдэх уг эможинууд дотор сонсголын бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүн зэрэг дүрүүд агуулагдаад зогсохгүй Энэтхэг үндэсний хувцас ч мөн багтжээ. Түүнчлэн тэд шинэ эможинуудаараа дамжуулан ижил хүйстэн хосуудын асуудлыг чухалчилж үздэгээ харуулж байгаа бөгөөд хэрэглэгч арьсны өнгө, хүйс хамааралгүй өөрийн хүссэн хүнтэйгээ хөтлөлцсөн эможийг ашиглах боломжтой болох юм.

Уг хоёр компанийн хувьд хоёулаа олон нийтэд хүртээмжтэй байх эможинууд дээр төвлөрч ажиллаж байгаа бөгөөд Apple компани өнгөрсөн оны 3-р сард хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон гэрийн тэжээвэр амьтдад зориулсан эможинуудыг хийхээр төлөвлөж, энэ оны 2-р сард Юникод консорциумаас ашиглах зөвшөөрлөө авсан байна.

Шинээр нэмэгдэж буй эможинуудыг Emojipedia сайтаас харах боломжтой.

Эх сурвалж: TechCrunch

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 451 санал өгсөн байна.

Дээшээ