Орхон аймагт О.Мөнх-Эрдэнэ түрүүлж арслан болжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-07-18 16:05 GMT+8

Орхон аймгийн баяр наадам төрийн их баяр наадмын урд өдрүүдэд боллоо.

Энэ жил нийт 256 бөх барилдаж Архангай аймгийн Хайрхан сумын харьяат цэргийн харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж шинээр арслан цол хүртлээ. 

Завхан аймгийн харьяат аймгийн арслан Б.Уртбаяр үзүүр булааж чимэг нэмэв. Говь-Алтай аймгийн харьяат аймгийн заан Д.Золбаяр, Аймгийн харцага Ө.Батзул нар их шөвөгт үлдэж чимэг нэмлээ. 

Сумын начин С.Эрдэнэтогтох, сумын заан Мөрөнчулуун, сумын заан Б.Хишигчулуун нар шинээр аймгийн начин цолонд хүрсэн бол өнгөрсөн жилийн начин Шаравжамцын Билгүүндалай цолоо батлажээ. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 233 санал өгсөн байна.

Дээшээ