AP: Шинжи Кагава тэргүүтэй алдартай тоглогчид Монголд зочлох магадлалтай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-19 11:20 GMT+8

“AP” олон улсын мэдээллийн агентлагийн сайтад нийтэлсэн Монголын хөлбөмбөгийн тухай нийтлэлийг хүргэж байна.

Реал Мадрид, Манчестер Юнайтед зэрэг Европын алдартай багууд аялан тоглолтынхоо үеэр Монголд зочлоод байдаггүй. Гэвч энэ орон 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд том багийн "од" тоглогчдыг дэргэдээс нь харахаар зэхэж байна.

Хөлбөмбөг Монголд тийм ч алдартай спорт биш. Гэвч тэд ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрдугаар даваанд анх удаа дэвшиж Азийн том багуудын нэг Японтой тоглох болсон нь үүнийг өөрчилж мэдэх юм.

Шинжи Кагава тэргүүтэй од тоглогчид Монголд зочлох магадлалтай

2020 оны гуравдугаар сарын 31-нд Японы шигшээ баг Монголын талбайд зочлон тоглох бөгөөд Германы Боруссиа Дортмунд клубд тоглодог Шинжи Кагава тэргүүтэй алдартай тоглогчид Монголд зочлох магадлалтай.

“Япон шиг том багтай талбай дээрээ тоглох нь Монголд чухал ач холбогдолтой. Хөлбөмбөг энд тийм ч том зүйл биш, гэхдээ улам л анхаарал татаж, ахин дэвшсээр байна. Том багтай хийх тоглолтууд мэргэжлийн клубгүй улсын хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн нөлөөтэй. Учир нь том тоглолтыг даган сонирхогчид, ивээн тэтгэгчид бий болж улс орны эдийн засагт ч дээшилнэ” хэмээн Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайс хэлсэн байна.

Монгол Улс хөлбөмбөгөөр дэлхийд чансаагаараа 187-д бичигддэг. Тэд урьдчилсан шатны эхний шатыг Брунейн шигшээ багийг хожсоноор анх удаа давсан. Хэрэв тэд Брунейд хожигдсон бол 2023 он хүртэл ямар ч тоглолтгүй хоцрох байв. Харин Японы хувьд дэлхийд чансаагаараа 28-д бичигддэг бөгөөд 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16 хүртэл явсан билээ. Гэхдээ Япончууд гуравдугаар сард Монголд зочлон тоглохдоо хатуу ширүүн уур амьсгалтай тулна. Учир нь Монголын өвөлд агаарын температур -20С хэмээс -40С хүрдэг.

Хэрэв бид Брунейд хожигдсон бол олон жилийн турш шигшээ багийн ямар нэг тоглолтгүй болох байв

“Мэдээж хэрэг уур амьсгал нь их хэцүү. Дээрээс нь бид тоног төхөөрөмж, ерөнхий нөхцөл байдлын хувьд Азидаа хоцрогдсон. Хэрэв бид Брунейд хожигдсон бол олон жилийн турш шигшээ багийн ямар нэг тоглолтгүй болох байв. Тиймээс бидэнд эдгээр тоглолтууд маш чухал” гэж Вайс нэмлээ.

Монголын шигшээ баг амжилтад хүрэхийн тулд ганц Япон гэлтгүй бүх 8 тоглолт чухал. Гэхдээ тэдэнд боломж маш бага. Учир нь хэсгийг тэргүүлсэн нэг баг болон хамгийн өндөр оноо авч хэсэгтэй хоёрдугаар байр эзэлсэн 4 баг дараагийн шатанд шалгарах боломжтой.

“Бид дараагийн шатанд шалгарах 12 багийн нэг биш гэдгээ мэднэ. Гэхдээ энэ бол бидний хувьд том зүйлийн эхлэл. Бид галт тэргийг зам дээр тавьж чадлаа. Харин одоо хөдөлгөх хэрэгтэй” хэмээн 2017 онд Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон Герман мэргэжилтэн Майкл Вайс ярьсан юм.

Эх сурвалж: apnews.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ