“Өнөр бүл” төвийн барилгын засварлах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-19 08:17 GMT+8

Өнгөрсөн сарын 8-ны өдөр “Өнөр бүл” хүүхдийн төвийн барилгад гал гарсан байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, амьдрах нөхцөлийг нь сайжруулах, засвар хийхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Мөн өчигдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  • “Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав. Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, “иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг тус тус батлагдсан агуулга, хөтөлбөрийн дагуу Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага буюу Удирдлагын академи хариуцан зохион байгуулна” гэж тусгасан байна.
  • 2019 оны 06 дугаар сарын 28-30-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд даалгав.
  • “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив. Гарын үсэг зурах эрхийг сайд Д.Цогтбаатарт олгов.
  • Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив. Хөрөнгийг дэд бүтэц, хотын усан хангамж, бохир ус, хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна. Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд захирамж гарган хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ