Анимейшний компанийн 33 ажилтныг хөнөөсөн хэрэг гарчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-19 11:30 GMT+8

Японы “Киотогийн анимейшн” компанид өчигдөр гал тавьсны улмаас 33 хүн амиа алдаж хэдэн арван хүн бэртэж гэмтжээ. Цагдаа нарын мэдээлснээр гал тавьсан этгээд “Үх” хэмээн хашхирч байсан гэж гэрчүүд хэлсэн байна.

Хэргийн газраас хутга олдсон бөгөөд 41 хүн бэртэж, гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Гал гарах үеэр /10:30 цаг/ 70 гаруй хүн тус байшинд ажиллаж байсан юм. Цагдаа нар байшингийн хоёрдугаар давхарт 11 хүн, шатанд 4 хүн үхсэн байсныг олж, харин байшин нурсны дараа нурангин дороос үлдсэн 18 хүний цогцсыг гарган авчээ.

Галыг зориудаар тавьсан этгээд шатахуун асгаж гал тавьсан гэж цагдаа нар үзэж байгаа ч эцсийн шалтгаан нь тодорхой болоогүй, хэрэгтнийг олоогүй байна. Барилгын ойролцоо амьдардаг 59 настай эмэгтэй “Үс нь шатчихсан нэг хүн хэвтэж байсан. Бас хажууд нь хүний цустай мөр байсан” хэмээн ярьжээ.

"Kyoani" буюу “Киотогийн анимейшн” компани нь “K-On!”, “The Melancholy of Haruhi Suzumiya” зэрэг цуврал хийдэг ба анимэ сонирхогч фэнүүд нь хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж #PrayForKyoani хэмээн цахим сүлжээнд нийтэлж байна. Мөн тэд компанид туслахын тулд хандив цуглуулж байгаа бөгөөд одоогоор 24 мянган хүн тусламжийн гараа сунгаж, 800 мянга орчим ам доллар цуглараад байгаа аж.

Энэ бол 1989 оноос хойш Япон улсад болсон хамгийн олон хүнийг нэг дор егүүтгэсэн хэрэг юм. Компанийн захирал Ютака Ямамото “Би юу бодохоо мэдэхгүй байна” хэмээн ярьсан байна. “Киотогийн анимейшн” компани нь 1981 онд байгуулагдаж байсан ба 2000 оноос цувралууд нь алдартай болжээ.

Эх сурвалж: Japantimes.co.jp

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 228 санал өгсөн байна.

Дээшээ