Төв аймагт 4.6 магнитудын газар хөдлөлт болжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-19 10:43 GMT+8

Өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 23 цаг 47 минут 27.9 секундэд Төв аймгийн Баянцогт сумаас зүүн урагш 5 км зайд газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн хүч магнитудаар 4.6 байсан талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийн салбарын дарга М.Өлзийбат мэдээллээ.

Одон орон геофизикийн хүрээлэнд өнгөрсөн тавдугаар сард улсын хэмжээнд долоо, зургаадугаар сард нэг газар хөдлөлт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Зургаадугаар сарын 12-нд Улаанбаатарын цагаар 23 цаг 25 минут 20 секундэд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас зүүн хойд зүгт 29км зайнд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • Тавдугаар сарын 20-нд Улаанбаатарын цагаар 15 цаг 34 минут 01 секундэд Говь-Алтай аймгийн Алтай сумаас баруун урд зүгт 90км зайнд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • Тавдугаар сарын 16-нд Улаанбаатарын цагаар 20 цаг 28 минут 46 секундэд Баянхонгор аймгийн Заг сумаас баруун урд зүгт 22км зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт ,
  • Тавдугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 12 цаг 06 минут 36 секундэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас зүүн зүгт 22 км-ийн зайнд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон зэрэг мэдээллийг бүртгэсэн байна.
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 228 санал өгсөн байна.

Дээшээ