Монголд хүүхдийн 64 мэс засалч бий

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-19 12:30 GMT+8

МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв “Монгол Солонгосын хүүхдийн мэс засалч эмч нарын анхдугаар чуулган” сургалтыг зохин байгуулж байна. БНСУ-ын профессоруудын багтай хамтран зохиож буй сургалт долоодугаар сарын 19-21 өдрүүдэд үргэлжилнэ.

Хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, тусламж үйлчилгээг өргөжүүлэх, эмч нарыг чадваржуулах зорилготой уг сургалтад орон нутаг болон нийслэлийн мэс засал, мэдээгүйжүүлэг, унтуулгын эмч нар хамрагдаж байгаа аж.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасаг 2011 оноос БНСУ-ын "АСАН" эмнэлэгтэй, 2013 оноос "Самсунг" эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн юм. Улмаар 2014 онд "Самсунг" эмнэлгийн хандиваар Ерөнхий мэс заслын тасаг хүүхдийн хэвлийн дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ.

607 ХҮҮХЭД ТӨРӨЛХИЙН ХӨГЖЛИЙН ГАЖИГТАЙ ТӨРЖЭЭ

Монгол улс 1.5 сая хүүхэдтэй болов ч 64 мэс заслын эмчтэй гэж ЭХЭМҮТ-өөс хэлээ. ЭХЭМҮТ-д 2018 оны байдлаар 14561 эх, хүүхдэд мэс заслын эмчилгээ хийжээ. Тэдгээрийн 67.5 хувь нь хүүхдийн эмнэлэгт хийгдсэн байна. Хүүхдэд хийсэн нийт хагалгааны 60 хувийг яаралтай хагалгаа эзэлж байгаа юм.

Түүнчлэн улсын хэмжээнд 2018 онд 77528 хүүхэд амьд төрснөөс 607 нь төрөлхийн хөгжлийн гажигтай бүртгэгджээ. Эдгээрээс:

  • 21.6 хувь нь цусны эргэлтийн тогтолцооны гажиг
  • 16.1 хувь яс булчингийн тогтолцооны гажиг
  • 14.3 хувь нь олон эрхтний гажиг
  • 9.1 хувь нь хоол боловсруулах тогтолцооны гажиг байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлэгдсэн үйлчлүүлэгчдээс үзэхэд, манай улсад

  • Хоол боловсруулах тогтолцооны өвчин
  • Амьсгалын тогтолцооны өвчин
  • Арьс арьсан доорх ислэгийн өвчин
  • Шээс бэлгийн тогтолцооны өвчин их байна гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв мэдээллээ.
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 237 санал өгсөн байна.

Дээшээ