Наз Рэйд Миннесота Тимбервулвс багтай гэрээ байгууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-07-19 13:30 GMT+8

2019 оны драфтад нэрээ өгсөн ч драфтлагдаж чадаагүй Наз Рэйд Миннесота Тимбервулвс багтай 4 жилийн 6.1 сая долларын хоёр талт гэрээ байгууллаа. Уг гэрээний эхний жил нь баталгаатай юм.

19 настай Наз Рэйд Лас Вегаст Миннесота Тимбервулвс багийн өмсгөлтэй зуны лигийн тоглолтыг хийсэн бөгөөд драфтлагдаж чадаагүй ч лигийн шилдэг залуу багтай гэрээ байгуулж чадлаа.

Ахлах сургуульдаа шилдэг тоглолтыг үзүүлж од болсон Наз Рэйд их сургуульдаа 13.6 оноо, 7.2 самбар дунджилж 46.8%-тай довтолсон байна.

"Бусдын олгоогүй боломжийг надад өгсөн Миннесота Тимбервулвс багийн удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Надад өөрийгөө батлан харуулах ажил үлдлээ." Хэмээн Наз Рэйд хэлжээ.

2.06 м өндөртэй Наз Рэйд зуны лигт 11.9 оноо, 5.4 самбар дунджилсан юм.

П.Хатансайхан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 236 санал өгсөн байна.

Дээшээ