Misheel Food Street: Түргэн хоолны мастерууд бэлэн үү?

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-07-19 12:08 GMT+8

Олон улсын алдартай томоохон WALKING STREET болон CLARKE QUAY зэрэг гудамжны загвар болох FOOD & ENTERTAINMENT STREET төсөл Мишээл цогцолборт энэ намар нээгдэхээр барилгын ажил ид дундаа өрнөж байгаа билээ.

Тус төв нь өвөл зунгүй ажиллах давуу талтай бөгөөд УБ хотын иргэдийг амралтын өдөр бүр гэр бүлээрээ ирж Food festival /хоолны наадамд/-д орох боломжийг нээж байна.

Хэрэв та түргэн хоолны бизнес эрхэлдэг бол Мишээл Фүүд стрийтэд амралтын өдөр бүр өөрийн киосктой байрлаж УБ хотын иргэдэд олон үндэсний хоолны соёл түгээх бидний зорилготой нэгдээрэй. Та хотдог, сэндвич, кебаб, чихэр, жимс, ундаа гээд ямар ч  төрлөөр түргэн хоол хийдэг байж болно, бид та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байх болно.

Фүүд стрийтийн киоск байрлах хэсэг

Фестивальд урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүнийг бид сонгон шалгаруулж бүртгэж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй хүмүүс дараахь хаягаар холбогдоно уу.

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 9905-6274, 8806-5991

odbayar@misheelgroup.mn

Төслийн танилцуулга видео:

FOOD STREET төслийн зургууд

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 235 санал өгсөн байна.

Дээшээ