Хар тамхины бүлгийн толгойлогч ял сонсов

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-07-19 13:45 GMT+8

АНУ-ын шүүхээс Мексикийн хар тамхины худалдааны сүлжээний хам­гийн чухал хүн болох “Эл Чапо” гэгд­дэг Жакуин Газмэнийг бүх на­саар нь хорих ялаар шийтгэснийг CNN дамжуулав. Өдгөө 62 настай Газмэнийг Нью-Йоркийн Холбооны шүү­хээс хар тамхи наймаалсан, мөнгө угаа­сан зэрэг 10 гэмт хэргийн заалтаар ял­лажээ.

Тэрээр 2015 онд Мексикийн шо­ронгоос нүхэн гарц малтаж зугт­саны дараа баригдсан юм. Түү­нийг 2017 онд АНУ-д ялтан шил­жүүлэх гэрээгээр шилжүүлсэн байна. Газмэн нь АНУ-д хар тамхи ний­лүүл­дэг хамгийн том бүлэглэл бо­лох Синало картелийн удирдагч байсан юм.

Ж.Цог

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 228 санал өгсөн байна.

Дээшээ