Саймон Еэйтс Тур Де Францын 12 дах шатанд түрүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-07-19 14:30 GMT+8

Британи дугуйчин Саймон Еэйтс Тур Де Франц 2019 уралдааны 12 дах шатанд тун амжилттай уралдаж, энэ тэмцээний анхны түрүүгээ авлаа. Бариа хүртэл 32 км зам үлдээд байхад Саймон Еэйтс, Пелло Билбао, Грегор Мюлбергер нар бусад дугуйчдаас тасраад байсан билээ. Харин барианы шугам ойртон ирэхэд Саймон Еэйтс хурд хийн нөгөө хоёроо ардаа орхисон байна.

Франц дугучин Жулиан Алафилип Саймоноос 9 минут 32 секундээр хоцорч бариандаа орсон ч нийлбэр дүнгээр тэмцээнийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Өнгөрсөн жилийн аварга Жериант Томас нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд бичигдэж байгаа бөгөөд Жулиан Алафилипээс ердөө 72 секундээр хоцорч байгаа юм. Энэ баасан гарагт Пауд болох уралдаанд амжилттай уралдаж чадвал тэмцээнийг тэргүүлж эхлэх боломж түүнд бий.

12 дах шатны үр дүн:

  1. Саймон Еэйтс
  2. Пелло Билбао
  3. Грегор Мюлбергер
  4. Тиш Бенот
  5. Фабио Феллин
  6. Маттео Трентин
  7. Оливер Наесон
  8. Руй Коста
  9. Саймон Кларке
  10. Жаспер Стувен

Нийлбэр дүнгээр тэмцээнийг тэргүүлэгчид:

  1. Жулиан Алафилип 52 цаг 26 минут 9 секунд
  2. Жериант Томас + 1 минут 12 секунд
  3. Еган Бернал + 1 минут 16 секунд
  4. Стивен Крёйсвейк + 1 минут 27 секунд
  5. Эмануел Бухмен + 1 минут 45 секунд
  6. Энрик Марс + 1 минут 46 секунд
  7. Адам Еэйтс + 1 минут 47 секунд
  8. Найро Куйнтана + 2 минут 4 секунд
  9. Даниел Мартин + 2 минут 9 секунд
  10. Тибаут Пинот + 2 минут 33 секунд

Д.Энхбаясгалан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 241 санал өгсөн байна.

Дээшээ