ТӨСӨЛ: Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-22 08:45 GMT+8

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулна.

Тухайлбал,

  • Даваа гарагт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
  • Мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
  • Лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
  • Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
  • Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаар улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүд өрнүүлнэ. Дээрх хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулна.

Эдгээр хэлэлцүүлгүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд баримтлахаар заасан үндсэн зарчмыг хангахад чиглэж байгаа юм.

Журмын тухай хуульд УИХ, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах; ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах; бодитой, ил тод байх үндсэн зарчмыг баримтлахаар заасан. Энэ зарчмыг хангахдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах; иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгохоор заасны дагуу хэд хэдэн удаагийн ийм хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ