Хоёр хөршийн ХДХВ-тай хүмүүсийн тоо эрчимтэй өсөж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-20 11:17 GMT+8

Дэлхий даяар 36.9 сая хүн ХДХВ-тай амьдарч байгаа бөгөөд тэднээс 1.8 сая нь хүүхэд юм. Хамгийн анх 1983 онд ХДХВ/ДОХ-ын халдвартай хүн илэрснээс хойш 77.3 сая хүн халдварлаж, 35.4 сая хүн хорвоог орхижээ. Нийт халдвартай хүмүүсийн 66 хувь нь буюу 19.6 сая нь зөвхөн Зүүн өмнөд Африкт байна. Харин Ойрх Дорнод болон Хойд Африкт хамгийн бага буюу 220,000 хүн ХДХВ-тай амьдардаг аж.

Харин манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдвар илэрсэн. 2019 он гарч халдвартай 2 хүн шинээр бүртгэгдсэнээр нийт 274 хүн ХДХВ/ДОХ-тай амьдарч байна. Тэгвэл энэ тоо манай хоёр хөршид ямар байгаа вэ?

ОРОС УЛС

ОХУ 144.5 сая хүн амтай.

ОХУ-д 1.2 сая хүн ХДХВ-тай амьдардаг. Халдвараас болж зөвхөн 2017 онд л гэхэд 24 мянган хүн хорвоог орхисон бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тоо эрчимтэй өсөж байгаа юм. Оросын 85 мужийн 35-д нь хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Хүн ам шигүү суурьшсан тухайн мужуудад вирусийн эсрэг эмчилгээ тун хангалтгүй байдаг аж. Мөн иргэд ЛГБТ-ийн эсрэг үзэлтэй байгаа нь ХДХВ/ДОХ-ын тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна гэж “ITPCglobal” байгууллагаас үзэж байна. Халдвар авч буй хүмүүсийн 48.7 хувь нь эсрэг хүйстнээсээ, 1.5 хувь нь ижил хүйстнээсээ халдварлаж буй.

өвчлөгчдийн тоо жилд 10-15 хувиар нэмэгдэж, өдөрт 250 гаруй хүн шинээр бүртгэгдэж байгаа аж

ХДХВ/ДОХ-ын статистик мэдээлэл гаргадаг “Avert” байгууллагын мэдээллээр Оросын тус халдвараар өвчлөгчдийн тоо жилд 10-15 хувиар нэмэгдэж, өдөрт 250 гаруй хүн шинээр бүртгэгдэж байгаа аж. Үүний нэг шалтгаан нь хар тамхины хэрэглээ юм. Орос хар тамхины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг бөгөөд мансууруулах бодис хэрэглэдэг, уг бодисоос хараат, эмчлэгдэж буй 1.8 сая хүн байгаа нь хүн амынх нь 2.3 хувьтай тэнцэж байна.

Өдөрт шинээр бүртгэгдэж буй өвчлөгчдийн 80-100 нь эмэгтэйчүүд байгаа ба ихэвчлэн 25-35 насны залуус ажээ. Харин нэг сайшаалтай зүйл нь Орост халдвар эхээс хүүхдэд дамжихаас 98 хувь сэргийлж чадаж байгаа юм.

ХЯТАД УЛС

БНХАУ улс 1.3 тэрбум хүн амтай

БНХАУ-д ХДХВ-тай 850 мянга орчим хүн байдаг ба 2014 онд хамгийн их буюу 21 мянган хүн ДОХ-оос болж хорвоог орхижээ. Халдвар авагсдын тоо жилд 3 хувиар нэмэгдэж байгаа ч өсөлтийг удаашруулахын тулд Хятадын Засгийн газраас хэд хэдэн сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тэд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд халдварын тархалтыг тун амжилттай бууруулж байгаа ч өмнөх оноос эрс нэмэгджээ. 

15-24 насны эрэгтэйчүүд халдвар авах нь сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдсэн

Халдварлагчдын 28 хувийг ижил хүйстнүүд эзэлж байгаа нь халдварын тархалт нэмэгдэж буйн нэг шалтгаан юм. Мөн жил ирэх тусам 15-24 насны эрэгтэйчүүд халдвар авах нь сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдсэн ба тухайн насны халдвартай эрчүүдийн 84 хувь нь ижил хүйстнүүд байна.

Түүнчлэн 60-аас дээш насныханд шинээр халдвар тархах болсон нь сонирхол татаж байгаа бөгөөд шалтгааныг нь биеэ үнэлэгчидтэй холбон тайлбарлаж буй юм. ХДХВ/ДОХ-той хүмүүсийг гадуурхах нь тэднийг илрүүлж, эмчлэхэд саад болдог. Тиймээс нийгмийн хандлагыг өөрчлөх шаардлагатай байна.

Эх сурвалж: Avert.org

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 230 санал өгсөн байна.

Дээшээ