Жолооч эмэгтэйг хүчирхийлж, машиныг нь дээрэмдсэн хүүхдүүдийг дайчлан баривчиллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-19 17:03 GMT+8

Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж, зодож, тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг дайчлан баривчилжээ.

Хэргийг тодруулбал, долоодугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас дөрвөн залуу таксинд суун, жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож, унаж явсан автомашиныг дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Уг гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна.

Дээрх гэмт хэргийг 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх 4 хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд этгээд хүүхдүүд дээрэмдсэн автомашинаа жолоодон явахад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилсан байна.

Эх сурвалж: ЦЕГ

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 228 санал өгсөн байна.

Дээшээ