Эргүүл хамгаалалтын газраас “Бид мартахгүй” үйл ажиллагааг зохион байгууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-19 17:34 GMT+8

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдаа эргэн дурсаж, цагдаагийн гавъяат үйлстнүүдийг дурсан хүндэтгэх “Бид мартахгүй” үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Уг үйл ажиллагааг нээж тус газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат үг хэлжээ.  

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдыг хүндэтгэж нийт бие бүрэлдэхүүн нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлж, алба хаагчдын намтараар бүтээгдсэн 10 минутын баримтат киног алба хаагчдын ар гэрийнхэнд үзүүллээ.  

Тус газарт ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн 7 алба хаагч бүртгэгдсэн байдаг аж.

Эх сурвалж: ЦЕГ

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 228 санал өгсөн байна.

Дээшээ