Өнөөдрөөс НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болсон авто замууд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-25 10:55 GMT+8

Өнөөдрөөс Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Тодруулбал, 

1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. 



2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд



3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж



4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам  тус тус долдугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтанд орно. 

Дээрх өөрчлөлт долдугаар сарын 25-ны пүрэв гаргаас эхлэн мөрдөгдөх бөгөөд жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 228 санал өгсөн байна.

Дээшээ