Олны бахархлыг төрүүлсэн эрхмүүдийг жагсаалтыг Билл Гейтс, Мишель Обама тэргүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-20 11:43 GMT+8

Олны бахархлыг хамгийн их төрүүлсэн нийгмийн болон улс төрийн зүтгэлтнүүдийн энэ жилийн жагсаалтыг "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс болон АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар тэргүүлжээ. 

"Yougov" судалгааны албанаас явуулсан уг санал асуулгад 41 орны 42 мянган иргэн оролцсон байна. Үр дүнг өчигдөр зарлажээ. 

Олны бахархлыг хамгийн ихээр төрүүлсэн шилдэг 10 эмэгтэй 

1. АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама 
2. Телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри 
3. Америкийн жүжигчин, найруулагч, хүний эрхийн зүтгэлтэн Анжелина Жоли 
4. Их Британийн хатан хаан II Елизабет 
5. Жүжигчин Эмма Уотсон 
6. Нобелийн шагналт Малала Юсуфзай 
7. БНХАУ-ын даргын гэргий Пэн Лиюань 
8. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 
9. Хятадын анагаах ухааны салбарын эрдэмтэн Юю Ту 
10. Америкийн дуучин Тейлор Свифт 

Олны бахархлыг хамгийн ихээр төрүүлсэн шилдэг 10 эрэгтэй 

1. "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс 
2. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 
3. Жүжигчин Жеки Чан 
4. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 
5. “Alibaba” корпорацыг үүсгэн байгуулагч Жек Ма 
6. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 
7. Хөлбөмбөгчин Криштиану Роналд 
8. Далай лам 
9. Хөлбөмбөгчин Лионель Месси 
10. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 

Эх сурвалж: Yougov 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ