Монголын математикч хүүхдүүд Олон улсад түүхэн амжилт гаргалаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-20 12:57 GMT+8

Их Британи улсын Батт хотноо зохион байгуулагдсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадад оролцсон Монгол Улсын сурагчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа дэлхийн 116 орноос 26 дугаар байрт орлоо.

Тодруулбал, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Өнөболд алт, 11 дүгээр сургуулийн сурагч Эрдэнэбатын Эрдэнэбилэг мөнгө, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Отгонбаярын Мишээл, “Олонлог” сургуулийн сурагч Батсайханы Долгормаа, нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Батмэнд нар хүрэл медаль хүртэж, “Олонлог” сургуулийн сурагч Амарзаяагийн Пүрэвзаяа тусгай шагнал авсан байна.

Үндэсний их баяр наадмын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн математикийн багш Нямдоржийн Баянбатын шавь нар дээрх сурагчдад багтсан байна.

1959 онд Румынд болсноос хойш 60 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Олон улсын олимпиадад амжилттай оролцсон Монголын математикчдын багийн ахлагчаар Гомбодоржийн Баярмагнай, дэд ахлагчаар Ганцоожийн Батзаяа нар ажиллаж, хүүхдүүдээ удирдан чиглүүлжээ. Тэд даваа гарагт эх орондоо ирнэ.

Олон улсын алт, мөнгөн медалийг төрийн өмчийн сургуулийн сурагчид хүртсэний зэрэгцээ энэ жил манай улсын эмэгтэй сурагчид дээрх олимпиадад үнэмлэхүй амжилт үзүүлсэн байна. 

Оролцогчдын жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 233 санал өгсөн байна.

Дээшээ