Азийн өсвөрийн жюү жицүгийн АЛТЫН ТӨЛӨӨХ барилдаанууд эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-20 13:37 GMT+8

Монгол бөхийн өргөөнд 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах "Азийн хүүхдүүд-2020" наадмыг угтсан өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн TestEvent-ийн медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
14:06 2019-07-20

55 кг-ын жинд Г.Мөнх-Эрдэнэ Х.Нямхүү нар алтын төлөө барилдаж Г.Мөнх-Эрдэнэ 14:0 онооны харьцаатайгаар ялж, Х.Нямхүү мөнгөн медалийн болзол хангалаа.

13:41 2019-07-20

Өсвөрийн эрэгтэй тамирчдын 46 кг-ийн жинд барилдсан С.Шинэхүү Тажикстан улсын бөх Б.Бодуллаг 2:0 тооны харьцаагар ялж алтан медаль хүртлээ.

13:35 2019-07-20

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Бөхийн өргөөнд болж байгаа билээ. 

Энэ үеэр "Азийн хүүхдүүд 2020" наадмын өсвөрийн томоохон наадмыг угтсан  өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн Test Event-ийн медалийн төлөөх барилдаанууд болж байна. Ирэх жил манай улсад Ерөнхийлөгчийн ивээл дор тус өсвөрийн наадам болох юм.

Тэмцээнийн шууд дамжуулалтыг Жюү жицүгийн Олон улсын холбооны албан ёсны ютүб хуудаснаас хүлээн авна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 254 санал өгсөн байна.

Дээшээ