Энэ долоо хоногт болж өнгөрсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Э.Оюунболд аварга шинэ машинаа худалдан, аймагтаа түргэний машин авч өгнө
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цол хүртсэн юм.
Түүнд “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин бэлэглэжээ. Харин шинэ аварга Э.Оюунболд энэ машинаа дуудлага худалдаанд оруулж, орлогоор нь Хэнтий аймгийн сумдад түргэний машин хандивлах шийдвэр гаргажээ.
Мөн Э.Оюунболдын Аварга цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь "King Tower" хотхонд 5 өрөө байр бэлэглэснийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өгчээ.
Энэ үеэр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол түмэн цэл залуухан Аваргаа хайр, хүндлэлээрээ өлгийдөн авлаа. Төрийн наадамд 12 түрүүлсэн Их аварга багшийнхаа амжилтад хүрэхийн төлөө түмэн олныхоо итгэлийг даахыг төлөө хичээгээрэй гэж Монгол түмэн захиж байгааг дамжуулъя. Монголын ард түмэнтэй нэгэн адил Хан Бурхан халдун нь хамт хазайж, Хатан Хэрлэн, Онон нь хамт цалгиж, Хан Хэнтийчүүд бахархан наадлаа" хэмээв.
Э.Оюунболд Хан Хэнтий нутгаас 30 жилийн дараа Улсын Аварга цол хүртсэн бөх болж байгаа юм.
Жюү жицүгийн Ази тивийн АШТ Улаанбаатарт хотноо эхэллээ
Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт хотноо энэ лхагва гарагт эхэллээ. Тэмцээн долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Бөхийн өргөөнд болох юм.
Тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулах “Азийн хүүхдүүд 2020” наадмын “Test Event” өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд Арабын Нэгдсэн Эмират улс, Йордан, БНСУ, Япон зэрэг 24 орны 400 гаруй тамирчин оролцож байна.
Жюү жицүгийн Азийн АШТ-нд нийт 13 орны 19 ажиллаж байгаа бөгөөд манай улсын гурван шүүгч ажиллаж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчид 331, өсвөрийн ангилалд 77, нийт 408 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрт 47 тамирчин өрсөлдөх аж. Өнөөдрийн тэмцээнд манай улсаас 17 тамирчин хүч, уран мэхээ сорьж байна.
“БИД МАРТАХГҮЙ” үйл ажиллагааг зохион байгууллаа
Манай улсад цагдаагийн бие бүрэлдэхүүнээс 70 хүн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амиа алджээ. Хамгийн сүүлд буюу энэ сарын 3-нд Баян-Өлгий аймагт усанд живсэн иргэнийг аврах гэж гол руу орсон цагдаа И.Эрдэнэшагай харамсалтайгаар амь үрэгдсэн юм.
Тээврийн цагдаагийн албанаас жил бүр амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалд зориулж, “БИД МАРТАХГҮЙ” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн албан хаагчдаа мөнхжүүлэх, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Өнөөдөр Тээврийн цагдаагийн төв байранд болсон хүндэтгэлийн үйл ажиллагаанд амиа алдсан алба хаагчдын гэр бүл, Тээврийн цагдаагийн албаны залуу алба хаагчид оролцсон юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг ирэх сарын 9-ний өдөр хүртэл тогтоолоо
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг наймдугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор боллоо.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд мөн сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 69 санал гаргаснаас 60 саналаар нь санал хураалт явуулаад байна
Гишүүдээс өргөн мэдүүлсэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийг хоёр дахь шатанд УИХ-ын гишүүд, Байнгын хороод, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 69 санал гаргаснаас 60 саналаар нь санал хураалт явуулаад байна.
Энэ хооронд Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, энэ талаарх үндэслэл, тайлбараа чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлсэн. Иймээс үүссэн шинэ нөхцөл байдалтай уялдуулан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан талаар гишүүдэд танилцуулжээ.
Нийслэлд ХДХВ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ
Улаанбаатар хотод 2019 оны зургаадугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 болжээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2019 оны эхний хагас жилд салхин цэцгээр болон гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 45.8 ба 53.4 хувиар өссөн байна. Мөн оны эхний хагас жилийн байдлаар 521 нялхас эндсэн аж. Зөвхөн зургаадугаар сард гэхэд л 78 нялхас эндсэн байна. Ингэснээр 1000 амд ногдох нялхсын эндэгдэл 14 болжээ.
2019 оны эхний хагас жилд эхийн эндэгдэл 9 гарсан бөгөөд 10000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 23 болж өмнөх онд 31 байснаас буурчээ.
Улаанбаатар-Дарханы замыг ХААЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ даваа гаригаас эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа
Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.
Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС зөвлөлөө.
Монголын математикч хүүхдүүд Олон улсад түүхэн амжилт гаргалаа
Их Британи улсын Батт хотноо зохион байгуулагдсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадад оролцсон Монгол Улсын сурагчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа дэлхийн 116 орноос 26 дугаар байрт орлоо.
Тодруулбал, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Өнөболд алт, 11 дүгээр сургуулийн сурагч Эрдэнэбатын Эрдэнэбилэг мөнгө, “Шинэ Монгол” сургуулийн сурагчОтгонбаярын Мишээл, “Олонлог” сургуулийн сурагч Батсайханы Долгормаа, нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Батмэнд нар хүрэл медаль хүртэж, “Олонлог” сургуулийн сурагч Амарзаяагийн Пүрэвзаяа тусгай шагнал авсан байна.
Э.Содномпилжээ ДАШТ-аас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Казахстан улсын Нур-Султан хотод яг одоо явагдаж буй пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ.
Тэрбээр 247 кг-ийн амжилтаараа дэлхийн рекордыг шинэчилсэн байна.
Түрээсийн орон сууцны талаар мэдээлэл хийлээ
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын талаар мэдээлэл хийлээ.
Энэ 14 хоногт амралтын өдөргүй, 24 цагаар бүртгэл хийнэ. Бэлтгэл ажил бүрэн хангагдаж, бүртгэл эхлэхэд бэлэн болсон. Түрүүлээд бүртгүүлснээрээ түрүүлээд орно гэсэн юм байхгүй.
НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулахаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан.
Энэ сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд nosk.ub.gov.mn цахим бүртгэл явагдана. Энэ 14 хоногт амралтын өдөргүй, 24 цагаар бүртгэл хийнэ. Бэлтгэл ажил бүрэн хангагдаж, бүртгэл эхлэхэд бэлэн болсон. Түрүүлээд бүртгүүлснээрээ түрүүлээд орно гэсэн юм байхгүй.
Энэ хугацаанд хэзээ ч бүртгүүлж болно. НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмбэлнэ. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийнэ. Үүний дараа орон сууцны комисс, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Орон сууцны зөвлөл гэсэн байгууллагууд ажиллана. Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулна. Орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй” гэлээ.