ЭНЭ ӨДӨР: Байгалийн хамгийн бага температур бүртгэгдэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-21 11:07 GMT+8

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1899 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. ЭРНЕСТ ХЕМИНГУЭЙ МЭНДЭЛЖЭЭ

ХХ зууны эхэн үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг Эрнест Хемингуэй 1899 оны энэ өдөр АНУ-ын Иллинойс мужийн Ок Парк хотод мэндэлжээ. Тэрээр долоон роман, зургаан богино өгүүллэгийн цуглуулга, хоёр уран зохиолын бус бүтээл хэвлүүлсэн бөгөөд түүнийг Америкийн сонгодог уран зохиолч хэмээн үдэг. 1954 онд түүнд Нобелийн уран зохиолын шагналыг гардуулсан юм.

1970 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. НИЛ МӨРНИЙ “АСУАН” ДАЛАН БАРИГДАЖ ДУУСАВ

11 жил үргэлжилсэн барилгын ажлын эцэст Нил мөрөнд байрлуулсан Египетийн “Асуан” далан энэ өдөр баригдаж дуусжээ. Ингэснээр хүн төрөлхтөн анх удаа Сахарын цөлийг хөндлөн туулдаг агуу Нил мөрний усыг хянах боломжтой болсон байна. Даланг 1 тэрбум ам долларын өртгөөр барьсан бөгөөд тухайн бүс нутаг далангийн усан цахилгаан станцын ачаар сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болжээ.

1983 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН БАГА ТЕМПЕРАТУР БҮРТГЭГДЭВ

Антарктид дахь ЗХУ-ын Восток станцад 1983 оны энэ өдөр дэлхий дээрх хамгийн бага температур -89.2С-т бүртгэгджээ. 1938 онд Оросын Якутскт Неверов гэх эрдэмтэн -60С температурыг бүртгэж байсан ба түүнээс хойш хэд хэдэн тохиолдолд бага температур бүртгэгдсээр 1960 онд -88.3С-т хүрээд байсан юм.

Эх сурвалж: onthisday.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 250 санал өгсөн байна.

Дээшээ