ХӨЛБӨМБӨГ: Алжир хоёр дахь удаагаа Африкийн цомд түрүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-21 12:10 GMT+8

“Африкийн Үндэстнүүдийн цом 2019” тэмцээний финалын тоглолт өчигдөр Сенегал Алжирын хооронд боллоо. Тоглолт 1:0 харьцаагаар өндөрлөж Алжир хоёр дахь удаагаа Африкийн цомын аварга болсон юм.

Тоглолтын цорын ганц гоолыг 2 дахь минутад Алжирын тоглогч Багдад Бунеджах хийсэн. Сенегалын шигшээ баг 12 гоолын оролдлого хийснээс 3 удаа хаалгаа оносон цохилт хийж, 13 чөлөөт цохилт гүйцэтгэж, 6 булан цохисон ч хараахан гоолдож чадсангүй. Харин Алжирын шигшээ багаас нийт 2 удаа гоолын оролдлого хийснээс 1 нь хаалгаа онож, мөн тэр нь гоол болсон юм.

Ийнхүү сарын турш үргэлжилсэн “Африкийн Үндэстнүүдийн цом 2019” өндөрлөж Алжир түрүүлэн, Сенегал үзүүрлэн, Нигери хүрэл медаль хүртэж, Нигерийн шигшээ багийн довтлогч Одион Игало мэргэн бууч болов.

Эх сурвалж: Cafonline.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ