Английн “Манчестер Юнайтед” клуб, тус багийн довтлогч Ромелу Лукакуд ирүүлсэн Италийн “Интер Милан” клубийн 60 сая еврогийн саналаас татгалзлаа. 26 настай Бельги довтлогч Лукаку 2 жилийн өмнө "Эвертон" клубээс 75 сая фунтээр “Улаан чөтгөрүүд”-тэй нэгдэж байсан билээ.
“Тэр бол манай багийн довтолгоог сайжруулж чадах хүн. Энэ бол ганц миний гэлтгүй клубийн хүсэл” хэмээн “Интер Милан”-ы дасгалжуулагч Антонио Контэ хэлсэн байна. Тэрээр “Челси” клубийг дасгалжуулж байхдаа ч түүнийг авахаар оролдож байсан юм.
Харин “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Сульшар “Ромелу аялан тоглолтын хоёр тоглолтыг өнжсөн ч тэр бэлтгэлээ хийж байгаа. Түүнгүйгээр бид сайн байгаа ч Лукаку бол дэлхийн хэмжээний дотлогч” хэмээв.
Эх сурвалж: BBC