Хамгийн сүүлийн мэдээгээр “Kyoto Animation” компанид тавьсан галын улмаас амь 33 хүн амь үрэгдэж 4 хүн хүнд, 35 хүн хөнгөн шархадсан байна. Галыг 41 настай Шинжи Аоба гэх этгээд тавьсан бөгөөд тэрээр “компани миний санааг хулгайлсан” хэмээн мэдүүлжээ.
Баасан гарагийн өглөө цагдаа нар Киото хотын Гал унтраах газартай хамтран шатсан гурван давхар барилгад шинжилгээ хийсэн байна. Хэргийн газраас холгүй хоёр ширхэг 20 литрийн бензиний сав олдсон ба барилгаас 500 метрийн зайд орших Шатахуун түгээх станцаас худалдаж авсан болохыг илрүүлсэн аж.
Гал тавьсан этгээд компанид ажиллаж байгаагүй бөгөөд галыг бамбараар асаасан хэмээн цагдаа нарт ярьжээ. Энэ бол 1989 оноос хойш Япон улсад болсон хамгийн олон хүнийг нэг дор егүүтгэсэн хэрэг юм.
Эх сурвалж: The japan news.com