Английн “Шеффилд Юнайтед” клуб довтлогч Лис Муссетийг багийн түүхэнд дэх дээд үнэ буюу 10 сая фунтээр худалдан авлаа. 23 настай Франц тоглогч 2016 онд “Ле Хавр” клубээс Английн “Бөрнмут” клубд нэгдэж байсан бөгөөд шинэ клубтэйгээ гурван жилийн гэрээ байгуулсан юм.
“Шеффилд Юнайтед” клуб энэ зуны тав дахь наймаагаараа клубийнхээ наймааны дээд амжилтыг гурав дахь удаагаа шинэчиллээ. Тэд Английн “КПР” клубээс Люк Фриман, “Престон” клубээс Каллум Робинсон нарыг клубийн дээд үнээр аваад байсан юм.
Багийн дасгалжуулагч Крис Уайлдер “Энэ үнэхээр гайхалтай наймаа боллоо. Лис бол бидэнд байгаагаас өөр хэв маягтай, хурдан хүчтэй тоглогч” хэмээв. Лис ч өөрөө шинэ багтаа сэтгэл хангалуун байгаагаа ярьсан юм.
Эх сурвалж: BBC