Улаанбаатар Сонгдо эмнэлэгтэй хамтран ажилладаг БНСУ-ын Ива эмэгтэйчүүдийн их сургуулийн Сөүл нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид манай улсад иржээ.
Тэд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, шаардлагатай үйлчилгээг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд үнэ төлбөргүй хүргэх аж. Энэхүү үйл ажиллагааг энэ удаад 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 5000 гаруй хүнийг үзлэг, оношилгоонд хамруулжээ. Харин энэ жил эмэгтэйчүүд, бөөр, зүрх судас, дотрын эмч, сувилагчид гээд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах юм.
"ТЭД НИЙТ 4-5 ХОНОГТ ДУНДЖААР 1000 ГАРУЙ ХҮНИЙГ ҮЗДЭГ"
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч Ш.Зоригоо:
-Манай эмнэлэг БНСУ-ын Ива эмэгтэйчүүдийн их сургуулийн нэгдсэн эмнэлэгтэй 2010 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймгуудын ард иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж, эм тариагаар үйлчилдэг.
Түүнчлэн манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Ива эмэгтэйчүүдийн их сургуулийн нэгдсэн эмнэлэг дээр сургалтад хамрагдаж, мөн Солонгосын эмч нар ирж монголчуудад үзлэг оношилгоо хийх, туршлага солилцох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Тэд аймгуудад ажиллахдаа нэг өдөрт 150-200 гаруй хүнийг үздэг. Тэгэхээр нийт 4-5 хоногт дунджаар 1000 гаруй хүнийг үздэг гэсэн үг. Өмнөговь аймаг нь уул уурхайн бүс нутаг учраас амьсгалын замын тоосжилт, зүрх судасны өвчлөл давамгайлсан байдаг.
"ӨНГӨРСӨН ЖИЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГАРАЛТАЙ ӨВЧЛӨЛ НЭЛЭЭН ТҮЛХҮҮ ОНОШЛОГДСОН"
Ива эмэгтэйчүүдийн их сургуулийн Сөүл эмнэлгийн Зүрхний өвчин судлалын профессор Чунг Вон Го:
-Манай хоёр эмнэлэг хамтран ажиллаад 9 дэх жилдээ, энэхүү сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулаад 8 жилтэйгээ золгож байна. Манай эмнэлгийн голлох үйлчилгээ нь хавдар, тэр дундаа эмэгтэйчүүдийн хавдрын эсрэг эмчилгээ, зүрх судас болон эрхтэн шилжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа түлхүү явуулдаг.
Иргэдийг үзэхээс гадна өдөр тутмынх дэглэм, амьдралын хэв маягийнх нь талаар зөвлөгөө өгч ажиллах болно.
Өнгөрсөн жил бөөр шээс дамжуулах замын мэс заслын эмч, хүүхдийн эмч, эмэгтэйчүүд болон дотрын эмчийн бүрэлдэхүүнтэй баг хамт олон ирсэн. Энэ жил бөөр шээс дамжуулах замын мэс заслын эмч, зүрхний эмч, дотрын эмч, эмэгтэйчүүдийн эмч сувилагчид ирлээ.
Өнгөрсөн жил манай эмч нар ирж үзлэг хийхэд эмэгтэйчүүдийн гаралтай өвчлөл нэлээн түлхүү оношлогдсон. Мөн зүрх судас, элэгний үрэвсэл, хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл давамгайлсан байсан. Тиймээс энэ жил иргэдийг үзэхээс гадна мөн тэдний өдөр тутмын дэглэм, амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх зорилгоор ажиллах болно. Хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны ач буянаар жил бүр Монголын зарим ард иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдагт баяртай байна. Цаашлаад энэхүү үйл ажиллагааг хоёр эмнэлгийн эмч нарын холбоо харилцаа сайжрах нэгэн боломж гэж бид хардаг юм.
БНСУ-ын Ива эмэгтэйчүүдийн их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь Солонгос улсад эмэгтэйчүүдэд зориулсан цорын ганц анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэг учраас эмэгтэйчүүдийн талаарх сургалт судалгаа, эмчилгээг эхний ээлжид тавьж иржээ. Тиймээс эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийг хамгийн сайн оношилж, эмчилдэг гэдгээрээ улсдаа төдийгүй дэлхийд алдартай юм. Тус эмнэлэг нь эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хавдар, хөх бамбай булчирхай, үе мөчний төвтэй аж.
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн хувьд 50 эмч, 100 сувилагч, нийт 260 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, улсдаа томоохонд тооцогдох эмнэлэг билээ. БНСУ-ын Сонгдо эмнэлгийн салбар болж анх 2007 онд байгуулагдсан бөгөөд 2014 оноос эхлэн Тайландын Бумрунград эмнэлэгтэй хамтран ажилладаг аж. Зүрхний мэс засал, чих хамар хоолой, чээж, хэвлийн дээд доод хэсэг, үе мөч, гоо сайхан, бөөр шээс дамжуулах замын мэс засал хийдэг. Мөн дотрын хэсэг буюу зүрх, уушги, элэг, бөөр, хоол боловсруулах чиглэлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг юм.