Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын түр хорооноос тус төвийн дарга У.Батжаргалыг эргүүлэн ажилд томилуулах хүсэлтийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт тавилаа. Тэдний мэдээлснээр буйгаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын тушаалаар У.Батжаргалыг үүрэгт ажлаас нь шалтгаангүйгээр чөлөөлжээ.
Хүсэлтэд тус төвийн 460 гаруй ажилчид нэгдэж буй бөгөөд төвийн дарга солигдсоноор “хэвийн ажиллаж байсан байгууллагын үйл ажиллагаа доголдоно, энэ бол улс төржсөн үйл ажиллагаа” хэмээн үзэцгээж байна. У.Батжаргалын оронд “Ачтан” хувийн эмнэлэгт ажиллаж байсан З.Балдандугар томилогдож буй аж.
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Дүрс оношилгооны эмч Б.Ганбат “У.Батжаргал нь 21 жилийн турш энэ байгууллагад ажиллаж байна. Аливаа байгууллагыг туршлагатай хүн л авч явах ёстой. Мөн үүнээс хойш эрүүл мэндийн салбарын сайд, дарга нарыг тухайн салбарын албан хаагчид өөрсдөө дундаасаа сонгодог болмоор байна” хэмээв.
"Монгол Ньюс" мэдээллийн төвд өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хуралд У.Батжаргал ирээгүй бөгөөд З.Балдандугар албан ёсоор үүрэгт ажлаа эхлээгүй байгаа аж.