Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус бусад хүүхэд, залуусын адил бие даан зусланд амрах, зуныг шинэ найз нөхөдтэй болж, шинэ орчинд зугаатай өнгөрөөх боломж төдийлөн олдоод байдаггүй.
Иймд 2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан”-г нээж, хүүхэд залуусыг хүлээн авахад бэлэн болжээ.
“Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Төв” НҮТББ хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг өсвөр наснаас нь эхлэн бие, сэтгэхүйн хувьд хөгжүүлэх, ажил хөдөлмөрт суралцуулах, улмаар хөгжлийн бэрхшээлтэй залуусыг насанд хүрсэн хойноо хөдөлмөр эрхлэгч, улс орондоо татвар төлөгч иргэн болоход нь дэмжлэг үзүүлдэг.
Тус байгууллагын нээсэн зуслан энэ сарын 25-наас үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Тусгай асаргаа, хэрэгцээ шаардлагатай дөнгөж төрсөн нярайгаас эхлэн хөдөлмөрийн насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн, залууст зориулсан тэдний бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хөдөлгөөн засал, хэл заслын дасгал, хөдөлгөөн, тэднийг нийгмийн гишүүн болоход бэлтгэх, хөгжүүлэх зорилготой бичил, хөнгөн хөдөлмөрийн үйл ажиллагааны цогц бүхий тусгайлсан хөтөлбөртэй цор ганц ЗУСЛАН юм.
Тэдний үйл ажиллагааг “Нобль” групп дэмжин, нэн шаардлагатай ч орхигдож буй асуудалд анхаарал хандуулан, санхүүжүүлжээ.
Мөн гэрийн нөхцөлд таримал ногоо ургуулахад ашиглах хөрс, үр зэргийг үйлдвэрлэн, багцлан савладаг “Tiny Garden” ХХК-тай хамтран ажиллаж, хөтөлбөрөө баяжуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус зуны хөдөлмөр зусланд хамрагдсанаар дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
- Эрүүл агаарт амарч, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцох, мөн гэр бүлийнхэнд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрах, хөгжүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах буюу ахуйн ур чадварыг нэмэгдүүлэх;
- Бие хүний хөгжлийг өсгөх буюу нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх;
- Нарийн мэргэжлийн болон яаралтай тусламжийн эмч нарын дор өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг тул гэр бүлийнхэн нь хүүхэддээ санаа зоволгүй өөрсөддөө цаг заваа зарцуулах;
- Хүүхдийн эрүүл мэндийн онцлогт тохирсон бариа, хэл заслын дасгал өдөр тутамд хийх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоорондоо танилцаж, нөхөрлөх, туршлага солилцох;
- Үнээний аж ахуйтай танилцаж байнгын давтамжтай хөнгөн хөдөлмөрийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр ажиллах
- Өөрийн үнээний аж ахуйгаас өглөө бүр шинээр авсан сүү, цагаан идээ, эрүүл хоол, хүнс идэх
Хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрөөс гадна эцэг эхчүүдэд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ:
- Ядаргаа тайлах бариа засал
- Сэтгэл заслын хичээлүүд
- Хүүхдийн хөгжил, зөв хооллолт, анхдагч асуудлуудад мэргэжлийн хүмүүс зөвлөгөө, мэдээлэл өгөх
Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн хэрэгцээнд тохирсон хөдөлмөр зуслан зуны турш ажиллах бөгөөд зуслангаар дамжуулан нас насны хүүхдүүдийг эрүүл цэвэр агаарт, эмийн бус аргаар эрүүлжүүлж, хөдөлмөр эрхлүүлж сургах, хөгжүүлэх нь тал бүрийн үр нөлөөтэй.