Орон нутгийн цагаар бямба гарагийн үдэш Лас Вегаст WBA Холбооны дунд жингийн аваргын бүсийн төлөөх тулаан амжилттай зохион байгуулагдлаа. Филиппиний амьд домог Мэнни Пакьяо өөрөөсөө бараг 10 насаар дүү боксчин Кэйт Турманыг шүүгчдийн саналаар ялснаар WBA Холбооны дунд жингийн хамгийн хөгшин аварга болсон байна. Кэйт Турманы хувьд 29 тулаанд дарааллан ялалт байгуулаад байсан билээ. Гэсэн ч түүний ялалтын цуврал Мэнни Пакьяо дээр ирээд зогслоо.
Найман жинд дэлхийн аварга болж байсан Мэнни Пакьяо карьерынхаа 71 дэх тулаанд ялалт байгуулж 62-7-2 гэсэн амжилттай болж байна. Тэрээр сүүлийн 11 тулаандаа 4 ялагдал амсаад байгаа билээ.
Америк боксчин Турман өндөр, гарын урт, жин, нас гээд бүх үзүүлэлтээр өрсөлдөгчөөсөө илүү байсан ч энэ удаад рингэн дээр туршлага илүүрхлээ. Пакьяо эхний үед Турманыг хүнд цохилтод оруулснаар тоглолтын санаачлагыг гартаа авсан байна. Турман тулааны дунд үеэс хэмнэлдээ орж, ширүүн өрсөлдөөн үзүүлж эхэлсэн ч Пакьяо алдаа гаргалгүй хянамгай тулалдсанаар ялалт байгуулж чаджээ.