2019 оны Булган аймгийн наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх барилдаж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Сүлд спорт хороо, Булган хангайн хүчтэнүүд дэвжээний бөх аймгийн заан Пүрэвжавын Даваадорж түрүүлж аймгийн арслан цолны болзол хангав.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат аймгийн харцага Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэж, аймгийн заан цолд хүрчээ. Орхон сумын харьяат сумын заан Б.Батжаргал, Гурванбулаг сумын харьяат Баттогтохын Очирхүү нар аймгийн начин цолд хүрлээ.
Өсвөрийн бөхийн барилдаанд Гурванбулаг сумын Д.Сандагдорж түрүүлж, Могод сумын М.Өсөхбаяр үзүүрлэж, Хутаг-Өндөр сумын Э.Төртогтох, Булган сумын У.Жамъянсүрэн нар шөвгийн дөрөвт шалгарчээ.