Нийслэлд цэцэрлэгийн цахим бүртгэлийг энэ онд 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөө өглөө 09.00 цагаас хойш нэг цагийн дотор 4033 орчим хүүхдийг бүртгүүлжээ. Харамсалтай нь зургаа хүртэл насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжгүй. Иймд ирэх сарын 23-нд цахим бүртгэл дуусангуут элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Энэ хичээлийн жилд нийт хүүхдийн 15 хувь нь гэртээ үлдэнэ гэж ниийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдээлэв.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын түр хорооноос тус төвийн дарга У.Батжаргалыг эргүүлэн ажилд томилуулах хүсэлтийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт тавилаа. Тэдний мэдээлснээр буйгаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын тушаалаар У.Батжаргалыг үүрэгт ажлаас нь шалтгаангүйгээр чөлөөлжээ.
Хүсэлтэд тус төвийн 460 гаруй ажилчид нэгдэж буй бөгөөд төвийн дарга солигдсоноор “хэвийн ажиллаж байсан байгууллагын үйл ажиллагаа доголдоно, энэ бол улс төржсөн үйл ажиллагаа” хэмээн үзэцгээж байна. У.Батжаргалын оронд “Ачтан” хувийн эмнэлэгт ажиллаж байсан З.Балдандугар томилогдож буй аж.
Улаанбаатар Сонгдо эмнэлэгтэй хамтран ажилладаг БНСУ-ын Ива эмэгтэйчүүдийн их сургуулийн Сөүл нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид манай улсад иржээ.
Тэд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, шаардлагатай үйлчилгээг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд үнэ төлбөргүй хүргэх аж. Энэхүү үйл ажиллагааг энэ удаад 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 5000 гаруй хүнийг үзлэг, оношилгоонд хамруулжээ. Харин энэ жил эмэгтэйчүүд, бөөр, зүрх судас, дотрын эмч, сувилагчид гээд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо. Хэлэлцүүлэгт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллүүд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийллээ.
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнөөдөр буюу долдугаар сарын 22-ноос nosk.ub.gov.mn хаягт цахимаар бүртгэж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 5-ныг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш nosk.ub.gov.mn цахим бүртгэл явагдана. Энэ хугацаанд амралтын өдөр харгалзахгүй бүртгэл явагдах юм.