Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлэв. Тус газрын дарга С.Энхтөрийн хэлснээр нийслэлийг А, В, С гэсэн гурван бүсэд нийслэлийг хуваана.
Хотын төвийг А, B бүс гэх бөгөөд хотын төв рүү зөрчилтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зам тээврийн осол олон удаа үйлдсэн жолоочийг нэвтрүүлэхгүй.
Харин зөрчилгүй жолооч нар шууд нэвтэрнэ. Зөрчилгүй гэдэг нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулсан, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулсан, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангасан, жолооч юм. Жолооч нарыг илүү сахилгажуулах, хариуцлагатай болгох, өдөр бүр нэмэгдэж буй замын түгжрэлийг бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргажээ.
А бүс рүү тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор нэвтэрнэ. Ингэснээр энэ орчинд замын ачаалал 50 хувиар буурна.
Мөн А бүс рүү том оврын тээврийн хэрэгслүүд (үүнд түгээлтийн машинууд хамаарна) зөвхөн шөнө л нэвтэрнэ гэх мэтээр хязгаарлах боломжийг судалж байгаа. Энэ бүсэд байрладаг бүх сургууль заавал хүүхдийн автобустай байх шаардлагыг тавьж эхэлнэ. Одоогоор санал асуулгад оролцсон хүмүүсийн 70 хувь эдгээр зохицуулалтыг дэмжсэн гэв.
А бүс рүү тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор нэвтэрнэ. Ингэснээр энэ орчинд замын ачаалал 50 хувиар буурна. Улсын дугаартай авто машины 30 хувь нь нийслэлд такси үйлчилгээ үзүүлж, ачаалал үүсгэж байна.
Бүсчлэлийг яаж зохион байгуулах вэ?
Бүс гэсэн тэмдгүүд байршуулна. Хэрэв шаардлага хангаагүй жолооч А, В бүс рүү нэвтэрвэл Зөрчлийн тухай хуулийн тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн гэсэн заалтын дагуу жолооч нарт хариуцлага хүлээлгэнэ. Бидний хийсэн судалгаагаар нийт жолоочийн 70 хувь нь машиндаа ганцаараа явдаг тул хязгаарлалт хийж байна.
Бүх авто зогсоолыг төлбөртэй болгон, зогсоолын тоог нэмнэ. Зогсоол хайж цаг их алддаг, цаашлаад түгжрэлд хүртэл нөлөөлдөг. Хөрөнгийн биржийн зогсоолын дүрс бичлэгийг бүтэн өдөр хийхэд ердөө 10 машины зогсоол дээр л бусад машинууд сэлгэн зогссон. Учир нь үлдсэн зогсоолууд дээрх машинууд бүтэн өдөр хөдлөөгүй. Зогсоолын талаарх журам байхгүй. Нийтийн зосгоол нийтийнх байх ёстой. Хэдий зарим зогсоол төлбөртэй ч тэнд зогсох дээд хугацааг мөн заах шаардлага үүсэж байна.
Авто машины зөв хэрэглээг нэвтрүүлэх, замын ачааллыг бууруулах нь энэ шийдвэрийн гол зорилго юм. Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар үйлчлэх тул А, В бүс дотор амьдардаг иргэдэд нөлөөлөхгүй. Ажлын бус цагаар чөлөөтэй нэвтэрч болно.
А, В бүсийн хязгаарлалт ирэх сараас хэрэгжиж эхэлнэ.
Нийтийн тээврийг хэрхэн сайжруулах вэ?
Нийтийн тээвэр иргэдэд хүрэлцээтэй, хурдан, цэвэрхэн, аюулгүй байх ёстой. Энэ шаардлагыг нийтийн тээврийн компаниудад тавина. Дугуйн замыг нэмнэ. Улаанбаатарын замын хөдөлгөөнийг ухаалаг системтэй болгох, аль талд их машин байна тэнд ногоон гэрэл удаан асах гэх мэт зохицуулалт хийхээр төлөвлөж байна.
Нийслэлд босоо болон хөндлөн тэнхлэгт экспрэсс буюу шуурхай автобус үйлчинэ. Туршилтууд эхэлсэн. Иргэдийг нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэх соёлыг нэвтрүүлнэ. Мөн арав орчим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно. Анх бид дугаарын хязгаарлалт тогтоох, нэгдүгээр эгнээг чөлөөлөх шийдвэр гаргахад зарим хүн эсэргүүцсэн. Харин одоо бид үр дүнг нь харж байна. Бид дасан зохицох шаардлагатай. Иргэдийн дунд явуулсан санал асуулагад 70 орчим хувь нь эдгээр шийдвэрийг дэмжсэн.
А, В БҮС РҮҮ БҮРЭН ЦАХИЛГААН МАШИН ЧӨЛӨӨТЭЙ НЭВТЭРНЭ
Энэ сард бэлтгэл ажил дуусаж, ирэх сард нэвтрүүлнэ. Эхний саруудад цагдаа нар А,В бүсүүдад хатуу хяналт тавина. Бүс рүү нэвтрэх Камержуулах зэргээр механик ажлыг бууруулна. Энэ шийдвэртэй холбогдуулан Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв илүү хариуцлагатай ажиллан, жолооч нарын торгуулийг шуурхай төлүүлэх,тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах арга хэмжээ авна.
А, В бүс руу ороход дарга цэргийн ялгаа байхгүй. Даргын машин гэхээр төлбөргүйгээр зогсоол дээр байршинэ гэсэн үг биш. Шуурхай алба, хэвлэл мэдээллийн (заавал логотой байна), бүрэн цахилгаан машинууд, нийтийн тээвэр чөлөөтэй нэвтэрнэ. Замын хөдөлгөөний журамд ямар ч өөрлчлөлт орохгүй. Харин стандартад нэмэлт оруулна.
Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр хотын захын замуудад нэмэл ачаалал үүсэхгүй. Хотын захиргааны бүх байгууллага ажлын хэсэгт оролцсон. Сөрөг хандлагаас айгаад яваад байвал түгжрэл улам өснө. Замаа өргөсгөөд л байвал машин нэмэгдээд л байна.
Замын хөдөлгөөний удирдлагын газрын дарга н.Одбаяр: Жилд нийслэлд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Авто машинаас ялгарах хорт утаа буурах гэх мэт нийгмийн эерэг талууд ч бий.
Бид олон талаас нь судалсан тул өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. 550 мянган тээврийн хэрэгсэлтэй болчихсон тул ямар нэг алхам хийх хэрэгтэй болсон. Үгүй бол 0 зогсолт хийхэд хүрнэ. Жолооч бүрийн туулах замыг ч богиносгоно. Нэг амьсгаагаар түгжрэлийг бууруулахгүй тул хамгийн богино хугацаанд, хамгийн бага зардлаар хэрэгжүүлэх алхам нь энэ юм. Торгуультай, тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулаагүй гэх мэт зөрчилтэй бол тухайн машинд энэ мэдээллийг агуулсан наалт наана. Ийм л зардал гарч байгаа юм гэв.
Төгсгөлд нь хэлэхэд А, В бүсийн хязгаарлалт ирэх сараас хэрэгжиж эхэлнэ.