Улаанбаатар хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас орчны аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-үүдийн талаар мэдээлэл өглөө.
Нийт 54 хүний бүрэлдэхүүнтэй баг 14 хоногийн турш ажиллан, нийслэлд 5423 асуудал байгааг газар дээр нь судалж илрүүлжээ. Эдгээрийг бүлэглэн цэгцэлнэ. Жишээ нь явган хүний зам эвдэрсэн, хашаа хайс нь унасан гэх мэт асуудлыг нэг бүрчлэн тогтоожээ.
Нийслэлийн дөрвөн байгууллагын мэргэжилтнүүд энэ багт багтсан байна. Мөн өнөөдөр үерийн далангуудаар явж, шалгана гэв.
Улаанбаатарын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар барилгын эх зургийг батлахаас хүлээж авах хүртэл ажлыг хариуцдаг. Энэ онд 834 барилга байгууламж хүлээн авчээ. Үүнд цахилгааны монтажийн ажил ч багтдаг аж.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс барилгын талбайд яндантай байшин нэгийг ч бариулахгүй гэж шийджээ. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг бууруулна. Хашаа хайсны стандартыг мөрдөөгүй бол мөн барилгын ажил эхлэх зөвшөөрлийг олгохгүй.
Барилгын эргэн тойрон, сургуулийн ойр орчимд мөн стандарт хангадаггүй, ногоон байгууламж, авто зогсоолгүй гэх мэт. Иймд 250 орчим сургуульд зөвлөмж өгчээ. Есдүгээр сарын 1 гэхэд бүрэн биелүүлсэн байхыг үүрэгдсэн Нийслэлийн засаг даргын захирамжийг өнөөдөр гаргана. Ерөнхийд нь хүүхдийн тоглоомын талбайн стандарт гэж байдаг ч бага насны хүүхдийнх гэж тусдаа байдаггүй. Иймд шинэ стандарт батлах шаардлага бий гэдгийг онцлов.
Нийслэлийн газрын албаны дарга н.Энхманлай "140 орчим нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн. Барилга барих зөвшөөрөл авсан ч байшингаа барьдаггүй газруудад хашааны стандарт мөрдөхийг шаардаж байна. Эхний удаад Их, Бага тойрууд хатуу хяналт тавина” гэв.