Теслагийн шинэ цэнэглэгч станц өдөрт 1500 автомашин цэнэглэх хүчин чадалтай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-23 13:30 GMT+8

Тесла компани энэ сарын 19-нд өдөрт 1500 автомашин цэнэглэх чадалтай “V3 Supercharger” нэртэй цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэгч станцыг Лас Вегас хотод нээлээ. Ингэснээр тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маскын гурван жилийн өмнөх алсын хараа тусгалаа олов. Энэхүү 39 цэнэглэгчээс бүрдэх цэнэглэгч станц нь автомашин цэнэглэх хугацааг эрс бууруулах зорилготой бөгөөд 250 кВт-ын хүчин чадалтай. 

V3 Supercharger нарны хавтан,  тусгайлан бүтээсэн зай ашиглан цэнэглэгч станцыг ажиллуулахад шаардах эрчим хүчийг бий болгох, хадгалах боломжтой цогц систем юм. Энэхүү цэнэглэгч станц Caesars Entertainment компанийн эзэмшил талбайд баригдсан бөгөөд тус компани нь 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 30 хувиар бууруулах зорилготой.

Теслагийн зүгээс “Ирээдүйд хийх сайжруулалтын тусламжтайгаар 2019 оны төгсгөлд гэхэд V3 Supercharger хоёр дахин илүү хүчин чадлаар ажиллах болно” гэжээ.

Эх сурвалж: TechCrunch

 
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 453 санал өгсөн байна.

Дээшээ