Францын зохион бүтээгч Фрэнки Запата энэ пүрэв гарагт Их Британи, Францын хооронд анхны агаарын нислэгийн 110 жилийн ойг тохиолдуулан өөрийн бүтээсэн “Flyboard Air” нисдэг тавцангаар Английн сувгийг гатална. Тодруулбал, Францын Сангатте болон Их Британийн Сент Маргаретын булан хооронд 140 км/цаг хурдтай, 20 минутын турш нисэх аж. Фрэнки Запата уг сорилтоо амжилттай болох магадлалыг 30 хувь гэжээ.
Тийрэлтэт хөдөлгүүртэй Flyboard Air дээр зөвхөн зогсож сурахын тулд олон жилийн өмнө хөгжүүлж байсан усны урсгалыг ашиглан хөөрдөг Flyboard Air дээр 50-100 цагийн бэлтгэл хийсэн байна.
Тэрээр хамгийн сүүлд Парис хотод зохион байгуулагдсан “Bastille Day” жагсаал дээр Flyboard Air-ыг ашигласан бөгөөд уг арга хэмжээний үеэр тус төхөөрөмжийн Английн сувгийг гатлах нийт хүчин чадлын ердөө 3 хувийг л ашигласан аж.
Уг нисдэг тавцан нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд үүнд тавцан, гар удирдлага, нуруундаа үүрдэг түлшний сав багтана. Тавцан хэсэгт нь 5 үндсэн хөдөлгүүр байх ба тэдгээр нь тус бүрдээ 250 морины хүчин чадалтай. Нэг түлшний саваар Английн сувгийг гатлах боломжгүй тул замын турш нэгээс хоёр удаа нэмж түлш авах хэрэгтэй болох гэнэ. Үүнийг усан онгоц ашиглан хийхээр төлөвлөжээ.
Францын армиас FlyBoard Air нисдэг тавцанг ашиглах сонирхлоо илэрхийлж байсан бөгөөд өнгөрсөн жил Запатад уг нисдэг тавцангаа хөгжүүл хэмээн 1.3 сая еврогийн мөнгөн тусламж үзүүлж байсан юм.
Эх сурвалж: The Verge