Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэг сарын хугацаатай, өмчийн болон тээврийн хэрэгсэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Зогс-Шалга-Боломж бүү олго” арга хэмжээ зохион байгуулж байна.
Жуулчид их зорчдог Д.Сүхбаатарын талбай, Түмэн эх чуулга, Шангри-Лө төв болон Б.Цэрэндоржийн гудамж, Хүүхдийн 100 буюу Сөүлийн гудамж зэрэг газруудад жуулчдад зориулсан, 820 ширхэг аюулгүйн зөвлөмж тараалаа.
Мөн зуны дэлгэр өдрүүдэд иргэд гэр бүл, найз нөхөдтэйгээ амарч зугаалах үед орон байраа эзэнгүй орхих, аж ахуйн нэгж байгууллагын хараа хяналт суларснаас өмчийн болон орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 30,000 орчим оршин суугч иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг тарааж байна.
Арга хэмжээ эхэлснээс хойш буюу 2019 оны 07 дугаар сарын 01-23-ны өдрийн хооронд тус хэлтэст хулгайлах гэмт хэрэг нийт 29 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурчээ.