Даллас Ковбойз багийн хүлээн авагч (receiver) Амари Күүперийн гэрээ 2020 оны зун дуусах билээ. Багийн удирдлага түүнтэй гэрээгээ сунгах хүсэлтэй байгаа гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн ч Күүпер шинэ гэрээ хийх гэж төдийлөн яарахгүй байгаа ажээ. Тэрээр Хулио Жонес, Майкл Томас, Тайрик Хилл нарын шилдэг хүлээн авагчид (receiver) шинэ гэрээ хийх хүртэл хүлээхээр шийдсэн байна. Дээрх тоглогчид өндөр үнэ бүхий гэрээ үзэглэх нь тодорхой болсон бөгөөд тэдний шинэ гэрээ NFL-ийн бусад тоглогчдын үнэ цэнийг ч бас өсгөнө хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм.
Майкл Томас энэ улирлыг дуусгаад чөлөөт агент болох бөгөөд Нью Орлеанс Сэйнтс баг түүнд NFL-д өмнө нь ямар ч хүлээн авагчийн авч байгаагүй өндөр цалинг санал болгохоор зэхэж байгаа талаар мэдээлэл өмнө нь цацагдсан. Хулио Жонесын гэрээ дуусахад хоёр жил үлдээд байгаа ч Атланта Фалконс баг түүнтэй аль болох эрт шинэ гэрээ хийхээр ажиллаж байгаа юм. Харин Тайрик Хиллийн хувьд талбай дээр сайн тоглодог ч талбайн гадуурх асуудал нь түүний шинэ гэрээнд сөргөөр нөлөөлж магадгүй болоод байгаа юм. Юутай ч Канзас Сити Чифс баг Тайрик Хилл шиг өндөр ур чадвартай тоглогчоо зүгээр явуулахыг хүсэхгүй. Тиймээс түүнд шинэ гэрээ санал болгох нь мэдээж.
Амари Күүпер дээрх гурван тоглогч шиг жигд тоглолттой биш ч Оакланд Рэйдерс багаас Даллас Ковбойз багт солигдож очсоныхоо дараа есөн тоглолтод зургаан тачдаун хийж, гурав дах удаагаа Про Боулд сонгогдсон билээ. Тэрээр өнгөрсөн улиралд карьеранхаа хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн юм. Тиймээс ч яаран бага үнийн дүн бүхий гэрээ хийхийг хүсэлгүй, ижил байрлалд тоглодог бусад шилдэг тоглогчдыг гэрээ хийх хүртэл тэвчээртэй хүлээхээр шийдсэн байна.
Д.Энхбаясгалан