Фото зургийг тань чимэх ШИЛДЭГ 10 аппликейшн

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-24 09:10 GMT+8

Фото зураг өөрчилдөг олон төрлийн аппликейшн байдаг ч ихэнх нь хүрээ хийж чаддаггүй. Чаддаг байсан ч тэр нь сэтгэлд нийцэхүйц сайн биш байх тохиолдол цөөнгүй. Хэрэв та зургаа гоёмсог хүрээнд хийхийг хүсвэл фото зурагт хүрээ хийдэг шилдэг 10 аппликейшнийг санал болгож байна. /Энд зөвхөн Андроид үйлдлийн системд суух аппликейшнүүдийг багтаав/

1. “Photo Frame”

Энэхүү аппликейшн нь танд хүрээний загвар, нэмэлт текст, зургийн өнгөний хувиргалтууд, дэвсгэр зураг, байршлын сонголт зэргийг санал болгох бөгөөд ашиглахад тун хялбар юм. Ашиглахын тулд та эхлээд зургаа сонгоно. Харин дараа нь хүрээгээ сонгож байршуулна.

2. “Photo Frame Collage”

“Photo Frame Collage” нь ашиглахад харьцангуй хялбар, үнэ төлбөргүй аппликейшн бөгөөд хэрэглэгчдэд зориулсан тохиргооны хэсэг нь бусдаас ялгагдахуйц онцлогтой. Өөр дээрээ 200 гаруй үнэгүй хүрээтэй бөгөөд хэд хэдэн зургийг нэг хүрээнд багтаах боломжтой.

3. “PicsArt Photo Editor”

Уг аппликейшн нь тун дээгүүр үнэлгээтэй байдаг ба зурагт хүрээ хийхээс гадна засварлаж чадна. Зургийн өнгөний хувиргалтууд, камерын тохируулга, зургийн цомог зэргийг багтаасан тус аппликейшний “алтан” хэрэглэгчид нь төрөл бүрийн наалт ашиглах боломжтой.

4. “Pic Frames”

Хэрэв үнэгүй болов ч сайн аппликейшн хайж байгаа бол “Pic Frames”-ыг зөвлөж байна. Хэрэглэгчид 50 орчим төрлийн фото эффект хослуулж зургаа өвөрмөц харагдуулж болох бөгөөд олон төрлийн хүрээний сонголттой.

5. “InFrame”

Тус аппликейшн нь зурагт хүрээ хийхээс гадна өөрчилж, янзалж чаддаг бөгөөд зургийн өнгөний хувиргалт, шүүлтүүртэй юм. Мөн өөр дээрээ 100 гаруй хүрээний цуглуулгатай ба тэдгээр нь янз бүрийн зориулалтаар хэрэглэх боломжтой байдаг аж.

6. “Photo Editor From Axiem Systems”

Энэхүү аппликейшн нь хэрэглэгчдийн дунд үнэлгээ өндөртэй бөгөөд 50 гаруй төрлийн гайхалтай хүрээтэй. Үүнээс гадна өнгөний тохируулга, наалт, шүүлтүүр зэрэг нэмэлт тохиргоог багтаасан.

7. “HD Photo Frames”

Тус аппликейшн нь бусдыгаа бодвол арай сүүлд гарсан бөгөөд 1-9 зургийг нэгэн зэрэг хүрээнд хийх чадвартай юм. Өөр дээрээ 200 гаруй зургийн хүрээтэй бөгөөд өнгийн хувиргалт, шүүлтүүртэй. Бусдаас ялгаатай бас нэг зүйл нь хэрэглэгчдэд зориулсан өвөрмөц харилцах хэсэг юм.

8. “Family Dual Photo Frames”

Хэрэв та гэр бүлийн, хайртай дотнын хүнтэйгээ авахуулсан зургаа хүрээнд хийх гэж байгаа бол энэ аппликейшн яг тохирно. Зургийн шүүлтүүр, өнгийн хувиргалт, наалт зэрэг нь мөн давуу тал болж өгнө.

9. “Frame”

Энэхүү аппликейшн таны дурсамжтай зургуудыг гайхалтай хүрээнд хийхэд туслах болно. Учир нь тус аппликейшны хүрээ нь бусдаасаа илүү өндөр нягтралтай бөгөөд тун бүтээлч ажиллагаатай. 100 гаруй төрлийн хүрээтэй бөгөөд та хүрээнд хийсэн зургаа шууд цахим сүлжээнд хуваалцах боломжтой.

10. “Wood wall photo Frames”

Яг үүнтэй адил аппликейшн цөөхөн. Яг л бодит, модоор хийсэн мэт харагдах хүрээнүүд нь танд таалагдах болно. Бусад аппликейшнтай харьцуулахад хандалт багатай ч ашиглахад хангалттай олон төрлийн хэрэглэгдэхүүнтэй.

Эх сурвалж: techviral.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 450 санал өгсөн байна.

Дээшээ