Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд Хотын захирагч С.Амарсайхан ажиллажээ.
Сүхбаатар дүүргийн 12, 13-р хороо, 32-ын тойрог орчимд зам дагуу хүнд даацын машин механизмууд олноор байрлаж элс хайрга ачиж буулган, борлуулдаг. Энэ нь гудамжны өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, гадна иргэдийн ая тух, аюулгүй байдалд эрсдэл учруулдаг.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “32-ын тойргоос хойшоо “Сод Монгол” ШТС хүртэл 800м газарт ногоон байгууламж бүхий явган хүний зам барих, тохижуулахаар дүүргээс хөрөнгө төсөвлөсөн. Зураг төсөл нь батлагдсан, хийх компани ч шалгарсан. Тохижилтыг өнөө маргаашгүй эхлүүлнэ. Энд байрлаж байгаа машин механизм эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлсэн. Жолооч нар нүүх газрыг заагаад өгвөл зөвшөөрч байна гэдгээ хэлсэн” хэмээн танилцууллаа.
Хотын захирагч С.Амарсайхан “Тохижилтын ажлыг яаралтай эхлүүл. Бид энэ хүмүүст зогсох талбай олж өгөхгүй бол тохижилтыг хийж болохгүй гэсэн зүйл байж болохгүй. Мэдээж энэ хүмүүс амьжиргаагаа залгуулж байгаа нь тодорхой. Гэхдээ хотын төвдөө хүнд машин механизмыг ингээд байлгаж болохгүй. Энэ хавьд айл олон, хүүхэд их. Аюулгүй байдал хангагдахгүй байна. Өнөө маргаашгүй энэ газрыг чөлөөлөхийг шаард” хэмээн үүрэг чиглэл өглөө.