Энэ долоо хоногт бороо хур арвинтай байх нь. Энэ нь удахгүй мөөг ихээр ургахын дохио юм. Тиймээс мөөг судлаач, доктор Д.Сүхбаттай ярилцлаа.
Наймдугаар сарын 3-ны өдөр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Мөөгний фестиваль” болох нь. Мөн та бүхэн muug.mn сайтаас мөөгний талаарх мэдээллийг авахын зэрэгцээ фэйсбүүкээс “Мөөг сонирхогчдын групп”-т нэгдэн, мөөгний аялалд нэгдэх боломжтой.
-Мөөг түүхээр гарахдаа юу юу авч явах вэ?
-Хутга авна. Яагаад гэвэл мөөг түүхдээ түүнийг үндсээр нь тасдан авч болдоггүй. Тиймээс ишнээс нь зүсэж авахын тулд хутгыг хэрэглэнэ. Сагс авна. Мөөгний 80 гаруй хувийг ус эзэлдэг. Тиймээс хурдан муудах магадлалтай тул гялгар уут, битүү саванд хийж явж болдоггүй. Мэдээж мөөг түүхэд газар суух нь их, мөөг чийгтэй орчинд ургадаг тул чийгээс хамгаалах хувцас өмсөх нь зүйтэй.
-Худалдаанд байгаа мөөгнүүд голдуу урд хөршөөс орж ирсэн байдаг.
-Хятадууд цаасан дээр, сүрэл, шороон дээр ч тарьж байна. Юун дээр ч тарьж ургуулж болно. Юун дээр тарьж ургуулснаасаа шалтгаалаад уураг, аминдэмийн агууламж нь янз бүр байна. Хятадаас орж ирж байгаа мөөгнүүдийн хувьд асуудал бол нэлээд бий. Тиймээс аль болох байгальдаа ургаж байгаа энэ мөөгнүүдээ л хэрэглэх хэрэгтэй.
-Монголчуудыг махны хэрэглээгээ бууруулахыг зөвлөх болсон. Мөөг тийм өндөр ач холбогдолтой гэж үү?
-Мөөгний ач холбогдол хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын уургийн хэрэгцээний 50 хувийг мөөгөөр хангана гэдэг зорилт тавьсан байна. Мөөг махнаас дутахгүй уурагтай, дээр нь эрдэс, амин дэмээр баялаг. Монголчуудын хоолны төрөл зүйлийг нэмэгдүүлэх гол зүйл болов уу. Манай хоёр хөрш мөөгний ач тусыг маш сайн мэдэрсэн улсууд. Нэг талаасаа хүнсний, нөгөө талаасаа анагаах ач холбогдолтой ийм том ертөнц юм. ОХУ Сибирийн мөөгийг хэрэглэж байна. Хятадууд хүн амын хэт их өсөлтөөс шалтгаалж, хүнсний хомсдолд орохгүйн тулд хүнсний шим тэжээлийг нь сайжруулахын тулд мөөг үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд хүртэл гаргаж чаджээ. Хятадад мөөгийг тогтмол хэрэглэснээр даралт ихсэх, хавдраар өвчлөх тохиолдлуудыг эрс бууруулж чадсан байна. Мөөг хавдрын эсийг дарангуйлж, даралтыг бууруулах ид шидтэй юм.
Ярилцлагыг бүрэн эхээр нь үзэх: