Даншиг наадам ирэх сарын 3-4-нд болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-23 16:18 GMT+8

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, улмаар тогтмолжин, цаашид уламжилсаар хожим улсын их баяр наадам болжээ. Энэ нь яваандаа Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болж байжээ. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр bонголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсэн байна. 

Даншиг гэдэг нь монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай бөгөөд монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан утга агуулгатай юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдтэй  хамтран  энэ наадмыг Хүй долоон худагт зохион байгуулдаг уламжлалтай. Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болдог юм.    

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 457 санал өгсөн байна.

Дээшээ